Medy гэж юу вэ?
Medy /мэдье/ нь тархиа түрүүлж хооллодог, сурахаас таашаал авдаг залууст зориулсан хаанаас ч сурах боломжтой сургалтын сайт юм.
Боловсрол бидэнд өөртөө итгэх итгэл, нэр хүнд, аз жаргал зэргийг өгч чадна. Мөнгө бол хамгийн наад захын зүйл. Цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлох зүйл бол боловсрол.
Бид "сурах боломжгүй зүйл гэж үгүй" гэдэгт итгэдэг. Гол нь та сурах чин хүсэлтэй байхад л болно. Хэрвээ та өлсгөлөн тархитай, шинэ эрдэм мэдлэгээр цангаж байгаа бол бид таныг Монголын хамгийн шилдэг уран бүтээлчдээс суралцаж зөвлөгөө авах боломжийг нээх болно. Та ганцаараа биш гэдэгт итгээрэй. Ирээдүйд хамгийн ихээр үр шимээ өгөх хөрөнгө оруулалт бол мэдлэг боловсролд зарцуулж буй таны цаг хугацаа.
Medy гээс хэрхэн ханасан үр шимийг хүртэх вэ?
- 1. "Дагагч" биш хүүхэд шиг сониуч "Сурагч" болоорой. Бусдын туршлагаас судлах нь таны цаг зав, санхүүг хэмнэнэ. Гэвч өөрийн болгоход хичээл зүтгэл шаардана. Тиймээс нүдээрээ бус тархиараа сураарай. Нүдээрээ та шинэ зүйлийг олж харна. Тархиараа бол асуултын хариуг олж харна.
- 2. Өдөр бүр бага багаар хичээл болгоныг өөрөө туршиж дэлгэрүүлж, танд зааж буй багшийн төвшинд очих бус, илүү гарахыг зорин сураарай.
- 3. Асуулт болгоноо марталгүй тэмдэглэж, боломж гарсан үедээ асуу. Тэнэг асуулт байдаггүйг сана. Асуулт нь таны багштайгаа хамт өнгөрөөх цагийг нэмнэ. Тиймээс асуултыг өөрийн хөгжих зэвсэг болгоорой.
- 4. Олж авсан мэдлэг бүрийг үйлдэл болгоорой. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Мэдлэг танд зөвхөн потенциал хүчийг өгнө. Үүнийг жинхэнэ хүч болгохын тулд үйлдэх хэрэгтэй.
- 5. Хэчнээн амттай шар тос байлаа гээд залгих үгүй нь таниас л хамаарна. "Цойлогсод" номын зохиолч Д.Бүжинлхамын хэлснээр боловсрол бол зөвхөн өөрийн гараар, өөртөө зориулан бүтээж бие даан иддэг амттан.
Танд амжилт хүсье!